Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд 456 мэдүүлэг шинээр хүлээн авсан бөгөөд нийт 853 урьдчилсан мэдүүлгийг хянан үзжээ. 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын гүйцэтгэлийн дотоод аудит хариуцсан мэргэжилтнээр томилогдохоор нэр дэвшсэн А.Нансалмаа, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын “Эрдмийн гэгээ” ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сургалтын менежерийн албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн Д.Иймаа, Өмнөговь аймгийн Ноён сумын Засаг даргын Тамгын газарт санхүүгийн албаны даргын албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн Б.Мөнхзул нарын 242 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан үзээд тухайн албан тушаалд томилогдоход ашиг сонирхлын зөрчилгүй гэж үзлээ.

Харин Улаанбаатар-Мандалговийн цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барих болон Эрдэнэтийн дулааны цахилгааны цахилгаан станцын шинэчлэлийн төслийн зохицуулагчаар томилогдохоор нэр дэвшсэн Б-г тухайн албан тушаалд томилогдоход илт ашиг сонирхлын зөрчилтэй гэж дүгнэжээ.

Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд Цагдаагийн ерөнхий газар, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар зэрэг байгууллагаас хамгийн олон мэдүүлэг хянуулахаар ирүүлсэн байв.