Авлигатай тэмцэх газраас 6 дугаар сард хийсэн ажлын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

АТГ өнгөрсөн 1 сарын хугацаанд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 914 этгээдийн ХАСУМ-ийг хүлээн авсан бөгөөд (өмнөх сарын үлдэгдэл орсон) 962 нэр дэвшигчийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэж холбогдох байгууллагад хариуг хүргүүлсэн байна.

Шинээр хүлээн авсан

Өнгөрсөн 1 сард хянан шийдвэрлэсэн- 962

Ажиллагааны үлдэгдэл

Илт зөрчилтэй

Зөрчилгүй

Буцаасан

Анхааруулсан

174

914

6

738

24

48

Эдгээрээс ашиг сонирхлын илт зөрчилтэй 6 хүн байна. Тодруулбал:

  • Багануур-Зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүнээр томилогдохоор нэр дэвшсэн Ц.Санчин
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүнээр томилогдохоор нэр дэвшсэн М.Ганбаатар
  • Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүнээр томилогдохоор нэр дэвшсэн Ж.Доржпүрэв
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц ТӨХК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүнээр томилогдохоор нэр дэвшсэн Д.Үлэмж
  • Багануур дулааны станц ТӨХК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүнээр томилогдохоор нэр дэвшсэн Л.Гэндэнсүрэн
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Малын удмын сангийн үндэсний төвийн захирлаар томилогдохоор нэр дэвшсэн П.Ганхуяг нарыг тухайн албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсч болох тул Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7 дахь хэсэгт заасныг хэрэгжүүлж ажиллах нь зүйтэй талаар хариуг томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хүргүүлсэн.


Эх сурвалж: АТГ