Өнгөрсөн 8 дугаар сард Зам, тээврийн хөгжлийн яамны гадна тус яамны Газрын дарга Т.Гомбосүрэн гэгч нас барсан харамсалтай хэрэг гарсан.

Тэгвэл өнөөдөр талийгаачийн ар гэрийнхэн мэдээлэл хийлээ.

Мэдээллийн үеэр талийгаач Т.Гомбосүрэнгийн аав А.Төмөрхуяг "Хүүгийнхээ ясыг өндөлзүүлж, хэвлэлийн хурал хийхээс өөр аргагүй байдалд хүрлээ. Хуулийн байгууллага энэ хэргийг шударгаар шүүж, үнэнийг тогтоож өгөх байх гэж өнөөдрийг хүртэл найдсан ч итгэл алдарч байна.

Учир нь хэрэг гарсны дараахан тус хэргийг татаж аваад, тодорхой нэмэлт байцаалт явуулж хэсэг хугацаанд бидэнд эерэг сэтгэгдэл төрүүлж байсан. Гэвч бидний сэтгэлд хүрэхгүй материал бүрдүүлээд прокурорт шилжүүлсэн байна. Прокурор тус хэргийг маш богино хугацаанд шүүх рүү шилжүүллээ. Б.Махбал гэгчийг хамгийн хөнгөн ялаар шийтгэх гэж буйг нь бид ойлгохгүй байна" гэдгийг хэллээ.

Мэдээллийг бүрэн эхээр нь дүрс бичлэгээр хүргэж байна.