Австралийн шуудан блокчэйнд баталгаажуулалт хийгдэх өвөрмөц тамга бүхий шуудангийн маркыг гүйлгээнд гаргажээ.

Мэдээнд дурдсанаар уг маркын нэг бүрийн үнэ нь 6,9 еврогийн бөгөөд ийм марк 150 000 ширхэгийг хэвлэн гаргажээ.

Крипто марк нь хоёр тамгатай байх бөгөөд нэг нь шуудан илгээхэд хэрэглэдэг ердийн тамга харин нөгөө нь маркыг цуглуулганд ашиглах үед түүний жинхэнэ болохыг баталгаажуулж таних, блокын сүлжээнд бүртгэсэн бүртгэлийн өгөгдлүүдийг агуулсан тамга юм байна. Энэ марк нь дэлхийд анхны крипто марк боллоо.


Эх сурвалж: Крипто доогтэр