Б.Баясгалан
01 сарын 28, 2019
“Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ нь Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг хөгжүүлэх ажлын хүрээнд “Гэрэгэ системс” ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулж, орчин үеийн шийдэл бүхий онлайн “GEREGE” төлбөрийн системээр авто зам хэрэглэгчдийг зам ашигласны төлбөр хураамжаа төлөх боломжийг бүрдүүлэх ажлыг эхлүүллээ.
Тус ажлын хүрээнд эхний ээлжинд Баруунтурууны төлбөр авах цэг болон Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгт энэхүү үйлчилгээг нэвтрүүлэн, цаашид Монгол орон даяар хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.
Баруунтурууны төлбөр авах цэгт “Гэрэгэ” гэсэн хаягтай нэвтрэх хэсгээр гар утсаа ашиглан онлайнаар хураамжаа төлсөн жолооч нар шууд нэвтрэх эрхтэй боллоо.
Авто зам ашигласны төлбөр хураамжаа дараах аргуудаар онлайнаар төлөх боломжтой.
1. Гэрэгэ аппликейшн татаад зааврын дагуу бүртгүүлнэ. Гэрэгэ дансаа цэнэглээд Замын хураамж тэмдэг дээр дарна. Төлбөр авах цэгээ сонгоод өөрийн машины дугаарыг оруулан машины төрөлд тохирсон төлбөрийг төлнө. Ингэхэд тухайн Төлбөр авах цэг дээрх ажилтанд таны машины дугаар бүхий “Төлбөр төлсөн” хэмээх мэдээлэл очно.
2. Төлбөр авах цэгт QR код байршсан байна. Та Гэрэгэ аппликейшн татаж бүртгүүлээд “Унших” гэсэн цэсрүү нэвтэрч тухайн QR кодыг уншуулаад, өөрийн машины төрөлд тохирсон хураамжийг төлнө.
Эх сурвалж: Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.