92 настай эмэгтэй өглөөний 8 цаг гэхэд цэвэрхэн хувцасаа өмсөж, үсээ самнаж, муу хардаг ч гэсэн өөртөө тохирсон будалт хийсэн байна. Энэ эмэгтэй ахмадын асрамжийн газарлуу явахдаа бэлэн болжээ.

Түүний нөхөр эрт нас барсан бөгөөд түүнд өөр сонголт байхгүй юм. Тэрээр хэдий удаан хүлээсэн ч  түүний өрөө бэлэн боллоо гэхэд тэрээр зүгээр л инээмсэглэсэн юм.

Лифтруу явах замд түүний жижигхэн өрөөг дүрсэлжээ. Тэрээр "Надад таалагдана гэдэгт итгэлтэй байна" хэмээн хариулжээ. Харин ахмадын асрамжийн газрын ажилтан "Та өөрөө нүдээрээ харсан нь дээр" гэжээ.

"Үүнд ямар ч ач холбогдол байхгүй" гэж эмэгтэй хариулжээ. Аз жаргал гэдэг бол урьдчилан шийдсэн зүйл юм. Шинэ байр надад таалагдах эсэх нь ямар ор, ямар ч тавиур зэргээс огт хамаагүй, харин миний оюун санаа хэрхэн бүтээгдсэнээс хамаарна. Энэ өрөө надад аль эрт таалагдана хэмээн би шийдсэн. Би өглөө бүр ийм шийдвэр гаргадаг. Би нэг өдрийг гэр бүлийнхнийгээ санан, өвчнөө бодон орон дотроо өнгрөөж эсвэл аз жаргалтай, энэ өдөрт талархан орноосоо босож болно. Би өдөр бүрийг бэлэг хэмээн хүлээн авдаг. Би өнгөрсөн сайхан дурсамжаа бодож мөн өнөөдрийн өдөртөө төвлөрдөг.

"Хөгшрөлт бол банкны данстай адил зүйл. Чи дансандаа хийсэн мөнгөө авч байгаа л гэсэн үг. Тиймээс өөрийн банкны дансандаа аль болох их дурсамж хийхийг зөвлөж байна. Тиймээс би үүнийг үргэлж үргэлжлүүлэн хийхийг зорьдог".

Түүний хэлсэн аз жаргалтай хүний 5 зөвөлгөө:

1. Зүрхээ уур уцаараас цэвэрлэ.

2. Оюун санаагаа элдэв бодлоос цэвэрлэ.

3. Аль болох энгийн амьдар.

4. Аль болох ихийг өг.

5. Ихийг хүлээх хэрэггүй.