Б.Баясгалан
03 сарын 20, 2020
Шинэ коронавиурстэй холбоотой асуудлаар Эрүүл мэндийн яам, холбогдох байгууллагууд өнөөдөр мэдээлэл хийлээ.
Мэдээллийн эхэнд ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Өнөөдрийн байдлаар дэлхийн нийт 173 оронд шинэ коронавирусийн халдвар бүртгэгдсэн. Сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр таван оронд бүртгэгдлээ. БНСУ, Иран, Итали, Испани, Дани, АНУ, Герман, зэрэг оронд өвчлөл эрчтэй тархаж байна. Шинэ коронавирус анх бүртгэгдсэнээс хойшхи гурван сарын хугацаанд нийт 112.000 өвчлөл бүртгэгдэж байсан бол сүүлийн 12 хоногт 100.000 хүн шинээр уг халдварыг авсан байна.
Анхаарал татаж буй бас нэг зүйл нь Европ тивээс Ази тив рүү өвчлөл зөөвөрлөгдөн орж ирэх хандлага ажиглагдаж байна. Үүнийг эрдэмтэд Азид шинэ коронавирусийн хоёр дахь давалгаа үүсэх нь гэж тооцоолж байна. Яагаад вэ гэхээр Сингапур улсад 33 шинэ тохиолдол, БНХАУ-д 140 гаруй шинэ тохиолдол Европын орнуудаас зөөвөрлөгдөж орж ирсэн.
Иймд Ази тивд дахин халдвар тархах эрсдэл байгаа учраас бүх орон урьдчилан сэргийлэх, хамгаалах гэсэн үндсэн хоёр тактикийн эрчийг сулруулж болохгүй гэдгийг ДЭМБ-аас анхааруулж байна" хэмээлээ.
Сэтгэгдэл бичих (2)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [202.126.89.100] ・ 2020.03.26 Хариулах
Яасан хэцүү юм бэ
Зочин [66.181.161.87] ・ 2020.03.21 Хариулах
Тиймээс зөөж оруулж ирээд байж болохгүй
Санал болгох
1 Голомт банк олон улсын зах зээлд дахин 100 сая ам.долларын бонд гаргалаа
2 Хүртээмжтэй ирээдүйн төлөө: Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг чадавхжуулах Монгол Улсын хүчин чармайлт
3 Гадаадад тэтгэлэгтэй сурах хүсэлтэй ч хаанаас эхлэхээ мэдэхгүй байгаа ахлах ангийнханд зориулав
4 С.Пүрэвсүрэн: Өвдөгний үеийг солихоос өөр эмчилгээгүй гэж эндүүрч, эмнэлэгт очихоос халгаж явсаар хугацаа алддаг
5 ХААН Банк ногоон санхүүжилт болон ЖДБ эрхлэгчдийг дэмжихээр 40 сая ам.долларын эх үүсвэр татлаа