Д.ЭРДЭНЭТУЯА
08 сарын 07, 2023
Азийн моделийн холбооны Хятад дахь салбар, Торгоны замын загварын долоо хоногийн холбоо хамтран Азийн хүүхдийн загварын хамгийн том тэмцээн болох “Asian Children Film & Television Model" тэмцээн БНХАУ-ын Шиань хотод 2023 оны долдугаар сарын 29-нөөс 31-ний хооронд зохион байгуулагдава. Тус тэмцээнд олон улсын 30 гаруй агентлагийн 300 хүүхэд нас, насны ангилалд өрсөлджээ.
Тэмцээний эхний өдөр Шиань хотын урлагийн музейд дэлхийн алдарт зураач “Pablo Picasso”-гийн ледээр гэрэлтүүлсэн зургийн үзэсгэлэнд хүүхдийн загварын шоу эхэлсэн нь хүүхдийн загварын шоу ямар өндөр түвшинд зохиогддог болсныг харж болохоор байна. Өнгөрсөн долдугаар сарын 29-нд Хүүхдийн урлагийн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор олон улсын кино урлагийн музейгээр аялж, долдугаар сарын 31-нд Шиань олон улсын их сургуулийн 5000 хүний багтаамжтай урлагийн танхимд тэмцээний финал болж өндөрлөжээ.
Тус тэмцээнд Монгол Улсаас 4-14 насны нийт 12 хүүхдүүд амжилттай оролцож, багийн төрөлд “Алтан шагналын эзэд” болж, эх орныхоо нэрийг өндөрт гаргалаа. Тодруулбал,
Түүнчлэн тэмцээнийг зохион байгуулагчдын зүгээс "Аsian Idol Academy Mongolia" байгууллагыг тус тэмцээний “Шилдэг байгууллага”-аар тодруулав. Тус академи олон улсын 22 дахь хүүхдийн загварын боловсролын сургалтын төв юм.
Мөн 5-15 насны хүүхдүүдэд зөв алхалт, зөв суулт, загварын алхаа, хувь хүний хөгжил, бие авч явах соёл, карьер төлөвлөлт, телевизийн техникийн яриа, эрүүл хооллолт, өсвөр насны арьс арчилгаа, К-поп бүжиг, солонгос, англи хэлний сургалтууд явуулдаг. Улмаар олон улсын зөвлөх, туршлагатай багш нар суралцагчдыг урлагийн оргилд хүрэхэд нь дадлагажуулан чиглүүлж ажилладаг байна.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.