2014 онд бүтээгдсэн “Хамгийн сайхан нь” кино 10 жилийн дараа дахин хийгдэж үзэгч олны хүртээл болох гэж байна. Тус киноны эхний ангид Опозит хамтлагийн гишүүд болох А.Гантулга, Г.Энэрэл жүжигчин А.Орхонтуул, Ц.Цэрэнболд, Р.Адьяа нар тоглон үзэгчдээс өндөр үнэлгээ авч, сэтгэлд тод үлдсэн бүтээл болон хоногшжээ. 

Энэ удаад “Хамгийн сайхан нь-2” киноны гол дүрд хүүхэд, залуусын танил mega хамтлаг ‘Vandebo’ -ийн гишүүн Ш.Энхжамц буюу Vande тоглосон нь олны сонирхлыг ихээхэн татаж буй. Мөн өнөө цагийн шилдэг артистуудыг төрүүлж буй Монстар продакшны хамтран бүтээж буй анхны кино бүтээл болж байгаа юм. Кино бүрэлдэхүүнд жүжигчин Б.Ану-үжин, У.Билэгт-од, Ч.Болд, Ё.Цог, Х.Батбаяр, Э.Мөнхбат, Б.Балжинням, Д.Оюунзул болон залуу жүжигчдийн баг тоглосон. 

Трейлер үзэх: 

Энэ хаврын өндөр хүлээлттэй байгаа “Хамгийн сайхан нь-2” киноны зохиолч найруулагчаар өмнөх ангийг бүтээсэн найруулагч О.Батзориг ажилласан бөгөөд Tsets’Enkh production, Hugemedia company, Monstar production, Sol+ agency, Animax нар хамтран бүтээжээ. 

“Хамгийн сайхан нь-2” кино 2024 оны 04 сарын 05-аас эхлэн бүх кино театраар гарч байна.