“МАД” кино дөрөвдүгээр сарын 24-нөөс бүх кино театруудаар нээлтээ хийнэ

Л.Дэлгэрмаа
04 сарын 22, 2026

“Зэв” фильмийн залуу уран бүтээлчид шинэ бүтээл болох “МАД” уран сайхны киногоо дөрөвдүгээр сарын 24-нөөс эхлэн кино театруудаар үзэгчдэд хүргэхээр болжээ.

"МАД” киноны найруулагчаар Б.Буянбат ажилласан бөгөөд дүрүүдэд “Маск” продакшны жүжигчин Ц.Ганзориг, “Орлон тоглогч”, “Надад ирээгүй хайр” олон ангит киноны дүрүүдээрээ үзэгчдэд танил болсон жүжигчин Ч.Түвшинтөгс, жүжигчин Б.Батмэнд, С.Хонгорхүү, “Эрхэм элч” продакшны жүжигчин С.Лхагвасүрэн, өнөө цагийн эсрэг дүрийн мастер Э.Батнямбуу, жүжигчин, загвар өмсөгч О.Амгаланбаатар, Улсын хүүхэд, залуучуудын театрын жүжигчин Т.Золжаргал, мөн залуу уран бүтээлч А.Эгэлзаяа, Э.Төгөлдөр нар тогложээ.


Мөн энэхүү кинонд ОХУ-ын Гавьяат жүжигчин, Тувагийн Ардын жүжигчин, тайз дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар мөн дүр бүтээсэн байна. Түүхэн болон домгийн дүрүүдийг өөрийн дотоод хүч, харц, дуу хоолой, биеийн хэлэмжээр амилуулдгаараа алдартай тэрбээр Монгол үзэгчдийн сэтгэлд “Говийн домог” киноны Иглэр хааны дүрээр тод үлдсэн билээ. Мөн “Чингис хааны түүх” түүхэн уран сайхны киноны гол дүрд тоглож байсныг үзэгчид андахгүй. Энэ удаад тэрбээр “Зэв” фильмийн залуусын шинэ бүтээлд өөрийн авьяас чадвар, хүч хөдөлмөр, уран бүтээлийн сэтгэлээ шингээн оролцжээ.

Холбоотой сэдвүүд

кино урлаг

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.