Хүүхдүүдийн уцаарлаж, зөрүүдлэх нь эцэг эхийн хувьд хамгийн хэцүү зүйлүүдийн нэг гэж бодож байгаа бол энэхүү үйлдлүүд нь хүүхдэд тустай гэдгийг мэдвэл та гайхах уу . 

Уйлж, уцаарлах нь хүүхдийн хөгжил, сэтгэл зүйд нь ашигтай байдаг аж. Хүүхдүүдтэйгээ энэ үед нь тэвчээртэй хандан, ойлгохыг хичээх нь эцэг эх, хүүхдийн харилцааг улам бат бэх болгодог байна. 

Дараах шалтгаануудаар хүүхдүүд уцаарладаг.


1. Таны хүүхэд урам хугалсан нөхцөл байдалтай хэрхэн дасан зохицохыг суралцаж байна

Эцэг эхээсээ "Үгүй" гэсэн хариу сонссоны дараа тэдний зан муугаар эргэдэг. Та хүүхэддээ үл зөвшөөрсөн хариу өгөхөд хүүхдээ ааш гаргахыг харах эсвэл сонсохыг хүсэхгүй байж болох ч тэдний үйлдэлд хязгаар тогтоох хэрэгтэй. Амьдрал үргэлж бидний хүссэнээр болдоггүй гэдгийг эрт орой хүүхэд ойлгох болно. Үүнийг ойлгосон хүүхэд урам хугарах асуудлыг даван туулахад суралцана. Хүнд хэцүү асуудлыг хүчтэй сэтгэл хөдлөлөөр дамжуулан гаргах нь уур хилэн, айдсыг дотроо хуримтлуулсанаас гаргасан нь тэдэнд тустай гэдгийг эцэг эх нь ойлгох хэрэгтэй.


2. Таны хүүхэд сэтгэл хөдлөлөө тантай хуваалцахад аюулгүй гэж боддогХэрвээ хүүхэд таны өмнө бүх сэтгэл хөдлөл мэдрэмжээ гаргаж байгаа бол өөрийг тань байхад сэтгэл хөдлөлөө илэрхийлэхэд аюулгүй гэж мэдэрсний шинж юм. Өрөвч нинжин сэтгэлээр хүүхэдтэйгээ харьцан, уур бухимдал гомдолоо гаргахад нь туслах хэрэгтэй. 

Хүүхэд болон насанд хүрэгчдийн аль аль нь ч юу мэдрэхээ сонгодоггүй. Гэсэн ч насанд хүрэгчид сэтгэл хөдлөлийг мэдрэх үедээ өөрсдийн сэтгэл хөдлөлийн хариуд ямар үйлдэл хийх эсвэл юу хийхээ өөрсдөө сонгодог. 

Бяцхан хүүхдүүд уурлах эсвэл гомдохдоо зан авираа хянах боломжгүй байдаг. Хүүхдүүдээ уйлахаа боль гэж хэлэх юмуу шийтгэхээсээ өмнө түүнд тайтгарлыг бий болгох уур амьсгалыг бүрдүүлэх нь чухал.


3. Уцаарлах нь хүүхдэд стрессээс салахад тусалдаг

Насанд хүрэгчдийн хувьд уйлах нь стресс, түгшүүр, сэтгэлийн дарамтаас салахад тусалдаг байгалийн өгөгдөл гэдгийг бид мэднэ. Энэ нь бага насны хүүхдүүдэд ч мөн адил байдаг. Хэрвээ хүүхэд тань нулимс асгаруулан зосгоо зайгүй уйлж байгаа бол сэтгэлийн зовлонг өдөөж буй илүүдэл стрессийн даавруудаас ангижирч буйн хэлбэр юм.

Сэтгэл хөдлөлийн хуримтлал унтахад нь асуудал үүсгэж болно. Хүүхэд сэтгэл хөдлөлөө нулимсаараа гаргаж чадсан бол илүү хурдан нойрсохоос гадна, шөнийн туршид тайван унтаж амарна.


4. Хүүхэд бусдаар шүүмжлүүлэхгүйгээр “уйлах” боломжийг олго

Бид өсч томрох тусам мэдрэмжээ хэрхэн хадгалах талаар суралцдаг. Бид сэтгэл хөдлөлөө дарж, хаяадаа л нулимсаараа гаргахаас гадна айдас, сэтгэл зовнилынхоо талаар найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ ярилцах нь ховор байдаг. Сэтгэлийн зовинол нь нийгэмд сөргөөр нөлөөлдөг бөгөөд насанд хүрэгчид стресст амархан ордог. Хүүхэд өсч том болж бусдын нүдэнд шүүмжлэгдэхээсээ өмнө сэтгэл хөдлөлөө илэрхийлэн, бусдад сэтгэл хөдлөлөө ойлгуулах боломжийг тэдэнд олгох хэрэгтэй.


5. Хүүхдийн уур цухал нь тэдний суралцах үйл явцыг сайжруулдаг

Хүүхдүүдийн хувьд тэд өмнө нь хэзээ ч тохиолдож байгаагүй бэрхшээлтэй тулгарч, түүнийг хэрхэн яаж шийдэхээ мэдэхгүй байна. Тэд сэтгэлээр унасан мэдрэмжээ уйлж илэрхийлэх нь сөрөг мэдрэмжээ гаргахад нь тусалдаг эерэг үйлдэл юм. Тэд уйлсаныхаа дараа асуудлаа шийдэхийн тулд буцаж ирдэг.


6. Уур цухал нь насан туршийн сэтгэл зүйн зохицуулалтын механизмыг бий болгодог 

Бид нас ахих тусам сэтгэл хөдлөлөө удирдаж сурах нь бидний сурах зүйлсийн нэг гэж болно. Цаг хугацаа өнгөрөхөд хүүхдүүд уур хилэн, сэтгэлийн түгшүүрийг үг хэлээрээ ярьж ойлгуулах нь эдгээр мэдрэмжийг даван гарах хамгийн сайн арга гэдгийг ойлгох болно. Гэвч шийдвэр гаргахтай адил энэхүү ур чадварыг эзэмшихийн тулд хүүхэд тань "буруу" арга замыг туршиж үзэх хэрэгтэй.

Мэдээжийн хэрэг олон нийтийн газарт чанга хашгирч байгаа хүүхдээ тайвшруулахдаа та ичиж болно. Гэхдээ та энэхүү асуудалтай анх удаа тулгарч байгаа биш, бас хамгийн сүүлийнх нь биш гэдэгт итгээрэй. Хүүхдийн цухалдал ирээд л алга болдог зүйл бөгөөд хүүхдийн өсөлтөд чухал алхам болохыг өөртөө сануулахад илүүдэхгүй.



Эх сурвалж: https://brightside.me