ВАШИНГТОН. /VOA/. Сирийн хойд нутагт тусгай ажиллагаа явуулж, “Лалын улс” бүлэглэлийн толгойлогчийг устгах үеэр авсан гэрэл зургууд, дүрс бичлэгийг АНУ-ын Зэвсэгт хүчин лхагва гарагт олон нийтэд дэлгэжээ.

Дүрс бичлэгээс үзэхэд цэргүүд “Лалын улс” бүлэглэлийн толгойлогч Абу Бакр аль-Багдадигийн нуугдаж буй хуаран руу зугтаж буй босогчид руу гал нээж байжээ. Багдади хонгил руу зугтаж, өмсөж байсан амиа золиослогчийн хантаазаа дэлбэлсэн байна. 

Тусгай ажиллагааны дараа зэр зэвсэг бүхий босогчдын хуаранг дэлбэлжээ. АНУ-ын Төв командлалын тэргүүн, генерал Кеннет МакКензигийн мэдэгдсэнээр, дэлбэрсэн барилгууд “автомашины зогсоолд том нүхнүүд үүссэн” мэт харагдаж байжээ. 

“Лалын улс” бүлэглэлийн толгойлогчийн цогцсонд “ДНК”-гийн шинжилгээ хийж, 2004 онд Иракийн шоронд хоригдож байхад нь авсан сорьцтой харьцуулж мөн болохыг нь тогтоосон гэж К.МакКензи хэлсэн байна. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг