"Улаанбаатарын Гэрэл зураг-Бүтээлч ажиллагааны лаборатори: Харилцан суралцах, хоорондоо холбогдох, санал бодлоо солилцох орон зай" төслийн хүрээнд Гёте-Институт Соёл, урлагийн их сургуультай хамтран мэргэжлийн гэрэл зурагчин бэлтгэх сургалтын хөтөлбөр боловсруулахаар болжээ. 

Энэ хүрээнд гэрэл зургийн ангийг нээх зорилгоор СУИС-д орчин үеийн техникээр тоноглогдсон гэрэл зургийн лаборатори байгуулах төслийн гэрээнд гарын үсэг зурсан байна. Мөн СУИС-ийн захирал доктор (Ph.D), профессор Э.Сонинтогос Гёте-институтийн захирал Михаэль Хайнст нар хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.
"Бүтээлч ажиллагааны лаборатори" ирэх хичээлийн жилээс мэргэжлийн гэрэл зурагчныг бэлтгэх хөтөлбөрт элсэлт авч, орчин үеийн техникээр тоноглогдсон гэрэл зургийн лабораторид хичээллэх юм.