Улсын Ерөнхий прокуророос УИХ-ын гишүүн Г.Солтан, Л.Энхболд, Б.Ундармаа, Г.Дамба-Очир нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг өчигдөр УИХ-д хүргүүлжээ.

Тэднийг Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авахад эрх мэдлээрээ нөлөөлсөн байж болзошгүй хэмээн үзэж тус саналыг ирүүлсэн байна. Өмнө нь дээрх гишүүдийг мөн ЖДҮ-тэй холбоотой асуудлаар АТГ-аас дуудаж байцаалт авсан байдаг.

Уг асуудлаар яг одоо УИХ-ын гишүүдийн халдашгүй байдлын дэд хороо хуралдаж байна.

Харин дээрх гишүүд асуудалд ямар байр суурьтай байгааг хүргэж байна.

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир: Наад улс төрийнхөө асуудлуудыг болиорой


УИХ-ын гишүүн Л.Энхболд: Би ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл аваагүй


УИХ-ын гишүүн Б.Ундармаа: Би хуулийн байгууллагад шалгуулахад бэлэн байна

Харин УИХ-ын гишүүн Г.Солтан өнөөдөр ирээгүй бөгөөд Баян-Өлгий аймагт ажиллаж буй аж.