УИХ-ын гишүүн Г.Солтан, Л.Энхболд, Б.Ундармаа, Г.Дамба-Очир нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах тухай прокурорын байгууллагын саналыг хүлээж авах асуудлаар ТББХ хуралдаж байна. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Б.Ундармаа, Л.Энхболд нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх тухай асуудлыг хэлэлцэн, гишүүдийн олонхийн саналаар түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

Зарим гишүүд саналаа хэллээ.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: О.Баасанхүү: Овоо босгоогүй бол шувуу хаанаас суух билээ. Ямар үндэслэлгүй гүтгүүлээд байгаа бол шалгуулчихаад эргээд ороод ир л днн. Гэхдээ жинхэнэ ЖДҮ-чин гишүүдийн нэр энд яригдахгүй байгаад гайхаж байна.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат: Анхныхаа байр суурь дээрээ байгаа. ЖДҮХС-ийн зээлийг авсан гишүүд ажлаа өгөх ёстой. Би анх ЖДҮ гэж зүйл яригдаагүй байхад л шүүмжилж ирсэн.Яг ийм юм болно, салбарын яам дээр нь байлгадаг нь буруу гэсэн саналыг гаргасан 2 хүний нэг нь л дээ. Харамсалтай нь дэмжигдээгүй.