Дорнод аймгийн Хэрлэн сумын есдүгээр багт гурван давхар орон сууцны барилгын гурван давхрын тагтнаас бага насны хүүхэд унах гээд байна гэсэн дуудлагыг долдугаар сарын 18-ны өдрийн 19:13 минутад тус аймгийн Онцгой байдлын газар хүлээн авсан байна.

Дорнод аймгийн Онцгой байдлын газрын дөрвөн алба хаагч, нэг автомашинтай гурван км зам туулан 19:18 минутад очиж, тус байрны оршин суугч иргэн Б-гийн хүү Б /3 настай, эрэгтэй/-г эсэн мэнд буулгаж, аавд нь хүлээлгэн өгчээ.