Монголбанкнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Мэдээллээс онцлох ишлэлийг хүргэж байна.2019 он гарсаар эхний дөрвөн сарын байдлаар Монголбанк 900 зээлдэгчид 64 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг банкуудаар дамжуулан олгоод байна.

-Нийт хадгаламжийн хэмжээ 14 их наяд ₮-т хүрснээс 79.5%-ийг иргэдийн хадгаламж, 20.5%-ийг байгууллагын хадгаламж бүрдүүлж байна.

-Иргэдийн хадгаламжийн 19%-ийг, байгууллагын хадгаламжийн 27%-ийг гадаад валютын хадгаламж бүрдүүлж байна.

-Иргэдийн зээл 30 хүртэлх хувиар буурчээ.

-Зээлийн хамгийн их буюу 25 хувийг цалин тэтгэврийн зээл эзэлжээ

-Нийт зээлийн 10,3 хувь нь чанаргүй, хугацаа хэтэрсэн зээл 5,3 хувийг эзэлж байна.

-Тайлант сард банкууд 544 зээлдэгчид 43.2тэрбум ₮-ийн ипотекийн зээл шинээр олгосноос 12.6% нь хөтөлбөрийн, 87.4% нь банкуудын өөрийн эх үүсвэрээр олгосон зээл байв. 

-Чанаргүй зээл 32 тэрбум төгрөгөөр буурчээ.

-Нийт хугацаа хэтэрсэн зээлийн 77%-ийг хувийн байгууллагын зээл бүрдүүлжээ. Бусдыг нь улсын байгууллага, иргэдийн зээл бүрдүүлж байна.

-Хугацаа хэтэрсэн зээлийн ихэнхийг буюу 34 хувийг барилгын салбар эзэлжээ.

-Нийт чанаргүй зээлийн 85%-ийг хувийн байгууллагын зээл бүрдүүлжээ.Бусдыг нь улсын байгууллага, иргэдийн зээл бүрдүүлж байна.

Хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээл аль салбарт байгааг доорх бүдүүвчээс харна уу: