Өчигдөр шөнөөс эхлэн нутгийн ихэнх хэсгэээр цас орж, цасан шуурга шуурч замын нөхцөл байдал хүндэрч байна.

Өнөөдөр Сэлэнгийн нутаг, Өвөрхангайн хойд, Булганы өмнөд, Төв аймгийн баруун хэсгээр ахиухан хэмжээний цас орж, цасан шуурга шуурч, зам даваа хаагдах, тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэлтэй, үзэгдэх орчин хязгаарлагдмал байна.

Тус цаг агаарын аюулт болон гамшигт үзэгдлийн улмаас шалтгаалан Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн чиглэлийн автозам, даваа цасанд хаагдан хальтиргаа гулгаа, мөсжилт үүссэн тул иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг авран хамгаалах зорилгоор Улаанбаатар хотоос Дархан-Уул-Сэлэнгэ аймгийн чиглэлд  гарах хот хоорондын болон олон улсын автозамын хөдөлгөөнийг 2018 оны 09 дугаар сарын 20-ны өдрийн 17:00 цагаас эхлэн 09 дүгээр сарын 21-ний өдрийн 09:00 цаг хүртэл түр хугацаагаар хязгаарлалаа.

Түүнчлэн өнөө шөнө Хэнтийн өмнөд, Сүхбаатарын баруун хэсгээр, маргааш өдөр Дорнод, Сүхбаатарын зүүн хэсгээр цасан шуурга шуурах төлөвтэй байгаа тул иргэд та бүхэн онцыг шаардлагаггүй бол хөдөө, орон нутгийн замд зорчихгүй байх, шаардлагатай тохиолдолд тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, өвлийн дугуй, шатахууны нөөц, дулаан хувцастай зорчихыг АТҮТ-өөс анхааруулж байна.