Б.Болороо бүсгүйд тохиолдсон харамсалтай явдалтай холбогдуулж өнөөдөр ЦЕГ-ын дарга үүрэг өгч албаны шалгалт хийхээр болжээ. Энэ тухай ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүүгээс тодрууллаа. 

-Наадмын өдрүүдэд хүн лифтэнд унаж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Энэ хэрэгт хохирогчийн талаас гомдолтой байгаагаа цахим хуудсандаа бичсэн. Хохирогчийн гомдлыг цагдаагийн байгууллага шалгаж байгаа юу?

-ЦЕГ-ын дарга, цагдаагийн хурандаа С.Баатаржав, тэргүүн дэд дарга, мөрдөн байцаах албаны дарга нарт дөнгөж сая үүрэг чиглэл өглөө. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр шалгагдаж байгаа эл хэрэгт биечлэн хяналт тавьж шалга гэдэг үүрэг өгсөн. Мөн дотоод хяналт шалгалт, аюулгүй байдал хариуцсан дэд даргад тухайн амиа алдсан иргэнийг эрэн сурвалжлах ажиллагаа хууль тогтоомжийн дагуу явагдсан эсэхэд албаны шалгалт хийж дүнг танилцуулах үүрэг өгч хэрэв цагдаагийн байгууллага эрэн сурвалжлах ажиллагаанд алдаа дутагдал гаргасан байвал буруутай албан тушаалтанд хатуу хариуцлага тооцохоо мэдэгдээд байгаа юм. Албаны шалгалтын дүнг иргэн мэдээлэх болно.

Б.Болороо бүсгүйн постыг эндээс уншина уу