Л.Баяржаргал
09 сарын 21, 2017
Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан,техникийн хамтын ажиллагааны Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хоорондын комиссын 4 дүгээр хуралдаанд оролцохоор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын үүрэг гүйцэтгэгч П.Сэргэлэн тэргүүтэй төлөөлөгчид Минск хотноо энэ сарын 17-20-ны өдрүүдэд ажлын айлчлал хийлээ. Айлчлалын үеэр Беларусийн үйлдвэрүүдийн удирдлага манай улсын зах зээлд бараа, бүтээгдэхүүнээ байнга нийлүүлэх боломжтой болохыг мэдэгдэж, хоёр тал харилцан ашигтай санхүүжилтийн схемийг боловсруулан хамтран ажиллахаар тохиролцов.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.