Попын хатан хаан гэгддэг үзэсгэлэнт дуучин бүсгүй Беойнсегийн алдар хүнд, эрч хүч, хүчирхэг хоолой, бие галбирын цаана мэдээж төрмөл авьяасаас ч илүү их тэсвэр тэвчээр, хөлс хүч урсаж байдаг нь ойлгомжтой. 

Саяхан Беойнсигийн фэн бэлтгэл сургуулилтаа яг түүн шиг хийж бие галбираа анхаарахаар сэтгэл шулууджээ.  Шүтэн бишрэгч бүсгүй дуучин Беойнсигийн дасгалжуулагч, эрүүл мэндийн зөвлөхийнх нь зөвлөсөн хооллолт, дасгал сургуулилт гээд бүхий л мэдээллийг нь сэтгүүлд өгсөн ярилцлага, зөвлөмжөөс цуглуулан амьдралдаа хэрэгжүүлэхээр шийдсэн байна. 

Тэр урам зориг, итгэл дүүрэн бэлтгэл хийхээр шийдсэн ч эхлээд төд удалгүй дуучин бүсгүйг хэр дутуу үнэлж байснаа ойлгожээ. Түүний дасгалын эхний өдөр бодсоноос хэд дахин хүнд байсан гэнэ. Их хэмжээний дасгалаас болж бие нь бүхэлдээ хөндүүрлэсэн аж. Дараагийн өдөр тэр шүтэн биширдэг дуучинтайгаа адилхан гоолиг хөлтэй болгох дасгалууд хийжээ. Дасгал дуусах мөчид түүний хөл, өгзөг яг л шатаж байгаа мэт өвдсөн гэдгээ бүсгүй дурджээ. Ийм байдлаар тэр хэр удаан явж чадахаа мэдэхгүй явсаар 7 дахь өдрөө шантарсан гэнэ.

Жирийн хүн тэсэхээргүй хүнд дасгалуудыг өдөр тутамдаа хийдэг хайртай дуучнаа тэр улам илүү биширсэн бөгөөд энэ тухайгаа ч олон нийтэд хуваалцсан байна.