Дайны улмаас эдийн засгийн хориг арга хэмжээнд өртсөн Оросын зарим олигархиуд хүнд байдалд ороод байгаа аж.

Тухайлбал Альфа-банкны бас үүсгэн байгуулагчдын нэг олигархи Михаил Фридман энэ сарын 27-ны өдөр АНУ-ын CBS сувгаар мэдээлэл өгчээ.

Тэрбээр "Би АТМ-ээс ч мөнгө авах боломжгүй болчихоод байна. Бид Орост бизнес хийснээс өөр ямар буруу зүйл хийсэн юм бэ?” хэмээн дуугаа өндөрсгөсөн байна. 

Иргэд ОХУ-ын түрэмгийлэлд өртсөн Украины ард түмний амсч буй зовлон зүдгүүртэй харьцуулахад Оросын олигархуудын энэ байдал юу ч биш хэмээн шүүмжилжээ.

Хориг арга хэмжээний чиглэлээр мэргэшсэн хуульч Майкл Окан "Баячуудад хориг тавих нь тийм ч үр өгөөжтэй биш байдаг ба учир нь тэд угаасаа л татвараас зайлсхийхийн тулд өөрсдийн өмч хөрөнгийг өөр хүний нэр дээр нуун дарагдуулах зэргээр тодорхой бус болгодог" хэмээн цохон тэмдэглэжээ.