Бид аливаа нэг хэцүү нөхцөл байдалд орох үедээ өөрсдийгөө хохирогчийн дүрийг авч, өөрсдийгөө өрөвдөж эхэлдэг. Яагаад ийм байдалд хүрэв, яавал асуудлаас ангижрах вэ? гэж бодон, дүн шинжилгээ хийхийн оронд зүгээр л бууж өгч, гараа буулгадаг. Бидэнтэй тохиолдсон зүйл биднийг улам хүчтэй болж, нэг алхам дээш алхаасай гэсэн үүднээс тулгардаг. Харин энэ хугацаанд олсон мэдлэг, ур чадвараа ашиглан цааш алхах хэрэгтэй. Та өөрийгөө үргэлж асуудал, асуудалтай хүнийг өөрт татаж байдаг соронзон хүн гээд төсөөлөөд үз. Бид ийм хүмүүсээс маш олон зүйлийг сурч мэдэж чадах бол эдгээр асуудлууд нь бидний оюун санааг илүү сэргэг болгож өгдөг.

“Бидний амьдралын замд тааралдаж буй хүн бүр бидний багш болох боломжтой. Хүн бүр. Хорлонтой хүн хүртэл”.

Сэтгэлийн талаар нэгэн сургаал байдаг. Дэлхий ертөнцийн дунд явж байх үедээ дараагийн хэрэгжилт хүртэл ямар нэгэн өөрт хэрэгтэй зүйл сурахаар шийдэж гэнэ. Эцсийн үр дүнд тэрээр уучлалыг сурахаар шийджээ. Сэтгэл дараагийн хэрэгжилтээ хүлээж буй бусад сэтгэлүүд дээр очиж түүнд хэрэгтэй зүйлсийг зааж өгөхийг хүсжээ.

Нэг сэтгэл түүнд тус болохоор болсон бөгөөд түүний нөхрийн дүрд тоглохоор шийдсэн байна. Нөхөр нь үе үе ууртай, бүдүүлэг болж, нөгөө сэтгэл уучлаж чаддаг болтол түүний сэтгэлийг гомдоож гэнэ. Харин өөр нэгэн сэтгэл ээжийн дүрийг авчээ. Охиноо ойлгодоггүй, охиндоо анхаарал хандуулдаггүй, доош нь хийдэг ээж. Дараагийн сэтгэл сайн найзын дүрийг авсан байна. Түүний сайн найз хамгийн хэцүү үед нь түүнд нүүр буруулжээ. Харин уучлахыг сурч буй сэтгэл эдгээрийг даван туулж, уучлаж сурах хэрэгтэй болжээ.

Яг л энэ сэтгэлтэй адил бид энэ дэлхий ертөнц дээр уучилж, тэвчиж, хайрлаж сурах гэж ирсэн. Мэдээж өөр маш олон сурах зүйл бий. Амьдрал бидний хичээл зүтгэлд тус болохын тулд янз бүрийн хүмүүс болон өөр өөр даалгаварыг илгээдэг. Гэвч дөнгөж төрсний дараа бид ямар зүйл сурахаар ирснээ мартаж орхидог. Тиймээс бид биднийг эвгүй байдалд оруулдаг, зовлон шаналан авчирдаг, гомдоодог, хорон дайсан хүмүүсийг илгээдэг гэж боддог. Гэвч яг үнэн хэрэгтээ тэд бидний туслах болон багш байдаг гэдгийг бид мартсан байдаг.

Дэлхий ертөнцийг харах өнцөг, үзэл бодлоо асуудалд орох бүрдээ багахан өөрчлөөд үзээрэй. Бидний амьдралд тааралдаж буй хүн бүр зүгээр нэг бидэн рүү илгээгдээгүй гэдгийг сана.

“Хувь тавилан биднийг ямар нэгэн нөхцөл байдалд ямар нэгэн зорилготойгоор оруулсан. Тиймээс яагаад тэрхүү нөхцөл байдлыг өөрт хэрэгтэйгээр эргүүлж, ямар нэгэн шинэ зүйлд сурч болохгүй гэж? Танд гомдсон хүмүүс зүгээр л өөрсдийн дүрээ бүтээж байгаа. Тэд тантай адил өөрсдийн дүрээ энэ амьдрал дээр бүтээж яваа юм”.

Тиймээс яг одоо таныг гомдоож, уурлуулж, өвтгөж байсан хүмүүсийн жагсаалтыг гаргаад нэг үзээрэй. Жагсаалтыг гаргасны дараа өмнө нь тэднийг харж байсан болон одоо бас нэг өөр нүдээр хараад үз. Яагаад таныг амьдрал энэ хүмүүстэй учруулсан бэ? Тэд танд юу зааж сургасан бэ? Та тэрхүү зааж сургасан зүйлийг нь сурч, ойлгосон уу? Эдгээр асуултыг өөртөө тавьж хариулаарай.

Энэ жагсаалтад байгаа хүн бүрд дүн шинжилгээ хийж, уучилж, өнгөрснийг өнгөрсөнд үлдээ.

Хамгийн эхэнд таны амьдралын багш байсан эцэг эхдээ талархаарай. Дараа нь ах, эгч, дүү, нөхөр, эхнэр, хүүхэд, дарга, хөрш гээд бүх хүмүүстээ талархаарай.