Испанийн Малагагийн их сургууль, Америкийн Бирмингемийн их сургуулийн дэргэдэх судлаачид ирээдүйн эрчим хүчний системийн нэгдэлтэй хамтран био түлшийг судалжээ.

Уг био түлшийг замаг, хаягдал тос, хөдөө аж ахуй, ойн аж ахуйн үлдэгдэл болон бохирдсон ус зэрэг биомассын хаягдлаас гаргаж авдаг аж. Онцлог нь нүүрстөрөгч бага агуулагддаг байна.

Бирмингемийн их сургуулийн судлаачид тус  судалгаагаа хийхдээ дизел түлшний хольцын 20 хувь хүртэлх хэмжээнд хүчилтөрөгчтэй био түлш хольжээ. Үүний дараа мотороо ажиллуулж хөдөлгүүрээс гарсан нано ширхэгүүдэд шинжилгээ хийж үзэхэд автомашинаас ялгарах тортог буюу хар утааны ялгарал нь 90 хүртэлх хувиар буурчээ. 

Энэхүү лабораторын орчинд гаргаж авсан био түлш нь бага  тортог үүсгэдэг хэдий ч автомашины хүчин чадалд нөлөөлөхгүй буюу жирийн шатахуунтай ижил үйлчилдэг талаар судлаачид онцолжээ.

Малага их  сургуулийн судлаачид судалгаага авто машины хөдөлгүүрийн тортог ялгаралтыг бууруулах ач холбогдолтой төдийгүй  хүрээлэн буй орчин, нийгмийн эрүүл мэндийг сайжруулах шинэ арга зам гэж үзэж байна. 


https://techxplore.com/