Цахилгаан хөдөлгүүртэй автомашин эзэмшигчдийн цагийг хэмнэх үүднээс цэнэг нь дууссан зайг дүүрэн цэнэгтэй зайгаар солих боломжтой болжээ.

Тайваны “Гогоро” компани уг санааг анх дэвшүүлсэн байна. Жолооч нар зай хураагуур солих төв дээр очин, үйлчилгээний хөлсөө төлөөд цэнэг нь дууссан зайгаа дүүрэн цэнэгтэйгээр солин авах боломжтой бөгөөд үүнд хэдхэн минут л зарцуулах аж.

Японы “Ниссан Мотор” компани нь хоёр жилийн өмнөөс “солих боломжтой” зай хураагуур бүхий цахилгаан хөдөлгүүртэй тээврийн хэрэгслүүдийг БНХАУ-д борлуулж эхэлсэн байна.

Мөн автомашин үйлдвэрлэгч “Хонда” болон цахилгаан бараа үйлдвэрлэгч “Панасоник” компани хамтран мотоциклд зориулсан “солих боломжтой” зай хураагуурыг хөгжүүлээд байгаа юм. Тус хоёр компани уг төлөвлөгөөгөө туршиж үзэх зорилгоор ирэх 12 дугаар сард Индонезид зай хураагуур солих олон арван төвийг байгуулахаар төлөвлөөд байгаа ажээ.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг