Б.Баясгалан
11 сарын 30, 2018
Улс төр, нийгэмд үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайхан өөрийн цахим хуудаснаа үзэл бодлоо илэрхийлжээ.
Тэрээр "Тэтгэвэр, цалин, хэрэглээний зээлийн хугацааг Монгол банкнаас улам сунгаад байгааг анзаарч байна уу? Ард түмнийг өрөөр дарамталж ноомой байлгах бодлого энэ шүү дээ. Өртэй ардууд ид хөдөлмөрлөх насан дээрээ энэ төрийн гутлыг тосолж ажиллахаас өөр аргагүй шүү дээ.
Засаг унагах уу яах уу гэж хэрэлдэж эхлээд өнөөдөр хэрэлдсээр л сууна. Яг энэ хооронд:
Гэтэл та нарын сонгосон гишүүд 20 жилийн өмнөх хэрүүлээ хийсээр л сууна. Энэ янзаараа дахиад 20 жил хэрэлдэнэ гэдгээ ч хэлж байна. Эд нар энийгээ ардчилал гэнэ ээ. Би ийм илжирлийн төлөө залуу насаа зориулаагүй юм л даа. Тэд нартай үзэлцэх хүч улам нэмэгдэж байгаа. Трамп бид хоёр нас ахих тусмаа гангардаг юм шиг байгаа" хэмээн бичжээ.
Сэтгэгдэл бичих (1)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.