Саруулын Ариунжаргал
06 сарын 20, 2019
КИЕВ. /Ukrinform/. Германы автомашин үйлдвэрлэгч “BMW” компани Европоос 560 мянган автомашинаа эргүүлэн татахаар болжээ. “Die Welt” сонинд тус компанийн төлөөлөгчийн мэдээллээс иш татан мэдээлснээр, үүнээс 247 мянга орчмыг нь Германаас татна.
2002-2010 онд үйлдвэрлэсэн “BMW” E60, E61, E63 болон E64 загварын автомашинуудыг эргүүлэн татахаар болсон байна. Эдгээр машины цахилгаан дамжуулагч утасны шургаар холбосон холбоос нь зэвэрсэн байж магадгүй учир гал гарч болзошгүй байгаа аж.
Дээрх автомашинуудыг эргүүлэн татаж байгаа нь “урьдчилан сэргийлэх арга хэмжээ” бөгөөд гал гарах бодит аюулын ердөө ганцхан тохиолдол байсан гэж “BMW” компани мэдээлжээ.
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.