Газрын тос боловсруулалтын чиглэлээр суралцах сонирхолтой МУИС-ийн ХШУИС-ийн 1, 2-р түвшний оюутнуудад БНЭУ-ын Засгийн газрын 100 ХУВИЙН ТЭТГЭЛГЭЭР суралцуулах тэтгэлэгт хөтөлбөр зарлаж байна.
Бүртгэл явагдах хугацаа: 2019 оны 3 дугаар сарын 18-ны 9.00 цагаас 3 дугаар сарын 19-ний 17.00 цаг хүртэл
Энэхүү мэдээллийг МУИС-ийн www.num.edu.mn, ХШУИС-ийн www.seas.num.edu.mn, сайтаас аваарай.
Бүрдүүлэх материал
- Сургуулийн тодорхойлолт; /ТҮЦ машинаас авсан байх/
- Сурлагын дүнгийн хүснэгт; /ТҮЦ машинаас авсан байх/
- Англи хэлний түвшин тогтоох аль нэг шалгалтын гэрчилгээ
- Иргэний үнэмлэхийн хуулбар
Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахаар бүртгүүлэх оюутанд тавигдах шаардлага:
- ХШУИС-ийн Ерөнхий суурийн эсвэл Химийн инженер, Хэрэглээний хими хөтөлбөрийн 1,2-р түвшний оюутан байх
- Их, дээд сургуулийн хичээлийг Англи хэл дээр ойлгож, суралцах чадвартай байх
- БНЭУ-ийн газрын тос боловсруулалтын инженер бэлтгэдэг аль нэг их, дээд сургуульд 1-р курсээс эхлэн суралцах
- Сургуулиа төгсөж ирээд Дорноговь аймгийн Алтанширээ (Сайншандаас 20 км) суманд баригдах Газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллах
- Голч дүн 2,8-аас дээш байх.
- БНЭУ-ын Засгийн газрын тэтгэлгийн талаар мэдээлэлтэй танилцсан байх.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.