БНХАУ өчигдөр буюу ням гарагт дан ганц зөөгч пуужингаар хоёр хиймэл дагуул сансарт хөөргөжээ.

“Beidou” навигацийн системийн 33 болон 34 дэх хиймэл дагуулыг “Long March-3B” зөөгч пуужингаар Сичан хотын Хиймэл дагуул хөөргөх талбараас хөөргөлөө гэж Хятадын "Синьхуа" агентлаг мэдээлэв.

“Beidou” навигацийн системийн эхний шат 2012 онд ашиглалтаас гарсан бол хоёр дахь шат 2011 оноос эхэлж ажиллаж эхэлжээ. Харин 2015 онд БНХАУ уг системийн гурав дахь үе шат дээр ажиллаж эхэлсэн байна. Тэгвэл 35 хиймэл дагуулаас бүрдэх “Beidou-3” систем 2020 он гэхэд ашиглалтад орж, дэлхий дахинд үйлчилгээ үзүүлэх төлөвтэй байна.

Энэ оны эхээр БНХАУ-ын Үндэсний агаар, сансрын байгууллага харилцаа холбооны хиймэл дагуулыг амжилттай хөөргөлөө гэж мэдэгдэж байсан билээ. Энэхүү хиймэл дагуулыг Сичан хотын Хиймэл дагуул хөөргөх талбараас “March-4C” загварын зөөгч пуужингаар хөөргөсөн байна. Уг хиймэл дагуулыг радио-одон орны судалгаандаа ашиглана гэж дээрх байгууллага мэдэгджээ.


Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг