Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаярыг бэлгийн дарамт учруулсан гэх хэргээр Инчоны онгоцны буудлаас баривчлуулсан билээ.

Түүнийг цагдаагийн байгууллага дээр тусгаарлан саатуулж 11 цаг байцаагаад түр суллан явуулсан байна.

Солонгосын хэвлэлд мэдээлж буйгаар түүнд 10 өдрийн хилийн хорио тавьжээ. Учир нь нэмэлт мэдүүлэг авах шаардлагатай гэж үзсэн байна. Цэцийн даргатэй нэг онгоцонд зорчиж А нь мөн онгоцны үйлчлэгчийн мөрөөр тэвэрсэн хэргээр мэдүүлэг өгөх ёстой бөгөөд БНСУ-д суугаа Монгол Улсын Элчин сайдын яамаар дамжуулан түүнийг ирүүлэхийг шаардаад байгаа гэв.

Д.Одбаярыг бэлгийн дарамт учруулсан хэргээс гадна орчуулагч эмэгтэйг заналхийлсэн гэх нэмэлт хэргээр буруутгаад буй.  Тэрбээр үйл явдал болох үед хажууд нь байсан орчуулагч эмэгтэйг монголоор загнаж дарамталсан аж. Уг явдлын дараа орчуулагч бүсгүй маш их айж сандарсан тухайгаа мэдүүлжээ. Учир нь Д.Одбаяр нь орчуулагч бүсгүйг Монголд очихоороо "Зүгээр өнгөрүүлэхгүй" хэмээн дарамталсан талаар бичсэн байна.

Эх сурвалж: https://n.news.naver.com/