Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр Өмнөд Солонгос руу зорчиж явахдаа онгоцонд нисэх онгоцны багийн ажилчдыг дарамталж, зүй бус авирлан тус улсад баривчлагджээ.

Тодруулбал, Инчеоны олон улсын нисэх онгоцны буудлын цагдаа нар өнөөдөр Монгол Улсын Үндсэн Хуулийн цэцийн дарга 52 настай Д.Одбаярыг нисэх багийн ажилчны биед халдаж, бэлгийн дарамт учруулсан хэргээр баривчлагдсан байна. Тэрбээр Улаанбаатараас Инчеон руу ниссэн нисэх онгоцны үйлчлэгчийн өгзөгөнд хүрсэн бөгөөд энэ нь хувь хүний халдашгүй дархан байдалд халдсан хэмээн үзжээ.

Хэдийгээр түүнийг баривчилсан боловч дипломат харилцааны тухай конвенцийн дагуу сулласан талаар Солонгосын сайтуудад бичсэн байна.