Жил бүрийн 5 дугаар сарын 05-нд  “Дэлхийн гарын эрүүл ахуйн өдөр”- ийг тохиолдуулан Монгол Улсын хэмжээнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж буй нийт эрүүл мэндийн байгууллагын эмч, ажиллагсад  болон ард иргэд тэмдэглэж ирсэн юм. 

Дэлхийн аль ч улс оронд хөгжлийн түвшингээс үл хамааран эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдвар бүртгэгдэж байдаг. Мөн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн хүндрэл, нас баралтын гол шалтгааны нэг болж, үйлчлүүлэгчийн хөдөлмөрийн чадварыг бууруулах, сэтгэлзүйд сөргөөр нөлөөлдөг ажээ.

ДЭМБ-аас гаргасан судалгаагаар яаралтай тусламж үзүүлж байх явцад цаг алдалгүй ажиллах шаардлагатай, ажлын ачаалал ихтэй байдгаас шалтгаалан 10 орчим хувьд нь л  гарын ариун цэврийг сахидаг байна. 

Дэлхий дахинд  жил бүр 30 гаруй сая хүн эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотойгоор үжлийн халдварт өртдөг бөгөөд тэдгээрийн 6 сая гаруй нь нас бардаг байна. Жил бүр 500 мяннга орчим нярай эндэж, төрөлттэй холбоотой эхийн 10 нас баралт тутмын 1 нь үжилтэй холбоотой байна. 

Иймд ДЭМБ-аас 5 дугаар сарын 5-ны өдрийг “Эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой үжлийн халдвараас сэргийлэх нь Таны Гарт”  уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхийг уриалдаг ажээ.