Олон жилийн бүтээгдэхүүн хөгжүүлэлт, тестийн дараа BOSE дууны хамгаалттай Sleepbud ийг зах зээлд нэвтрүүлэхээр болжээ. Өнөөдрөөс эхлэн Аmazon, Bestbuy, BOSE болон бусад худалдааны цэгүүдээр  250 доллараар зарагдаж эхлэх юм байна. Sleepbud нь ямар ч утасгүй, шөнийн турш чихэнд тогтоогдохоор бүтээгдсэн, нойрсоход саад болох гудамжны дуу чимээ, хөршийн шуугиан, хажууд хурхиран унтах партнерийн чинь чимээнээс хүртэл ангид байлгах тайвшруулах аялгууг тоглох юм байна. Энэ чихэвч нь гадны өөр ямар ч дуу, хөгжимийг тоглохгүй тийм болохоор Spotify, аудио ном болон подкастуудыг тоглуулана гэж санахын ч хэрэггүй. Нислэгийн агааржуулагчийн чимээ болон нислэгийн чимээнээс тусгаарлах боловч гэнэтийн огцом чимээ болон дуу хоолойг нэвтрүүлэх юм байна. BOSEчихэвч нь унтахад шаардагдах хамгийн сайн арга гэж хэлж чадахгүй ч унтахад саад болох дуу чимээг нойрсоход туслах хөгжмийн аялгуугаар солиж байгаа гэж болно.

Цагаан өнгийн чихэвч нь 1,4 грам жинтэй, хааш хаашаа 1мм хэмжээтэй  BOSE-ийн хамгийн жижиг гэж хэлж болох бүтээгдэхүүн юм. Тийм учраас бараг хийсэн нь ч мэдэгдэхгүй тийм хөнгөн, тав тухтай мэдрэмжийг  шөнийн турш мэдрүүлэх юм байна.

The Verge

The Verge