Холливудын хамгийн алдартай хосуудын нэг гэгдэх Анжелина Жоли, Брэд Бит нарын салсан гэх мэдээ олон мянган хүмүүсийн урмыг хугалсан. Чухам тэдний хооронд юу болсныг мэдэхгүй ч, Брэд Бит шинэхэн найз бүсгүйтэй болсон нь олонд ил болжээ.

54 настай жүжигчин Брэд Бит өөрөөсөө 12 насаар дүү Нери Оксмантай үерхэж байгаа юм байна. Неригийн хувьд израйл америк гаралтай бөгөөд дизайнер архетиктур мэргэжилтэй гэнэ. Түүний шинэ найз эмэгтэй нь хоол хийдэггүй бөгөөд хамгийн дуртай зоогийн газраасаа хоол захиалан иддэг гэжээ. Тэдний дурлал хэр удаан үргэлжлэх бол?