Саруулын Ариунжаргал
07 сарын 31, 2018
Агуу эрчүүдийн цаана илүү агуу эмэгтэй бий гэж хэлдэг, үүнийг жүжигчин Брэд Питтээс өөр хэн ч илүү нотолж чадахгүй. Америкийн People сэтгүүлийн хоёр ч удаагийн “Хамгийн секси залуу” –гаар тодорсон түүнийг цаг хугацааны туршид олон дүр төрхөд хувирсаныг харсан ч Твиттерийн нэгэн хэрэглэгч түүний өөрчлөлтөөс нэг зүйлийг анзаарсан байна. Питт хамелеон шиг болзож байсан найз бүсгүйчүүдтэйгээ хослон имиджээ өөрчилдөг байсан байна.
Тиймээ, твиттерийн хэрэглэгч Sarah McGonagall хуучин сонины зургийг твиттерджээ. Энэ Daily express сонины гарчиг нь “ Брэд найз бүсгүйчүүд шигээ харагдах дуртай” гэсэн нийтлэл байжээ. Энэхүү твиттер нь хүмүүсийн анхаарлыг маш их татсан аж.
Одоогийн байдлаар Твиттерт 61,713 удаа дахин твиттердлэгдсэн бөгөөд 201,668 like авсан байна. Анистоноос Анжелина руу очсон түүний аль дүр нь илүү харагдаж байна вэ? Энэ сонин үзэгдлийг доош гүйлгэн хараад сэтгэгдэлээ хуваалцахаа бүү мартаарай!
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.