Экстэйгээ сайн харилцаагаа авч үлдэх нь тийм ч амар биш. Алдартай хүмүүсийн хувьд асуудал хоёр дахин нэмэгддэг. Учир нь тэдний амьдрал бүхэлдээ олны анхаарлын төвд өрнөдөг. Хэдийгээр холливудын хосууд энэ даалгаврыг давж чадаагүй ч тэдний зарим нь хайр сэтгэлээ найз нөхөрлөлийн харилцаагаар сольж чадсан юм. Brightside агентлаг нь эдгээр хосуудыг онцолсоныг та бүхэнд хүргэж байна.

Брэд Питт , Женнифер Энистон 

Тэд болсон явдалтай эвлэрсэн бололтой. 26 дахь “Guild awards”-т оролцох үеэр авсан гэр зураг тэдний сэтгэл хөдөлгөм мэдрэмжийг харуулжээ.  Тэд шагнал хүртсэнд бие биедээ баяр хүргэсэн ба Женнифер, Питтийг орхиход тэрээр бугуйнаас нь зөөлөн барьсааар байсан юм.

Анжелина Жоли ба Билли Боб Торнтон 

Анжелина, Билли хоёрын харилцааг Холливудын хамгийн этгээд гэдэг. Тэдний харилцаа 3-хан жил үргэлжилсэн ч хосууд салалтын дараа ч сайхан харилцаатай хэвээр үлджээ. Биллигийн намтар номд зориулан Анжелина хэдэн хуудас дурсамж бичсэний дотор түүнийг “ нүүрийг тань чилтэл инээлгэж чадах хүн” гэж тодорхойлжээ.

Женнифер Лопез ба Марк Энтони

Женнифер гурван удаа гэрлэсэн. Гэсэн хэдий ч Марк Энтонитай гэрлэсэн нь хамгийн удаан буюу 10 жил амьдарчээ. Хосууд салсан ч гэсэн болзолгүй хайр, сайн харилцаагаа авч үлдэх боломжтой болохыг хүүхдүүдээ харуулахыг хичээдэг . Женнифер түүнийг “хамгийн сайн найз” хэмээн онцолжээ. 

Орландо Блум, Миранда Керр 

Victoria’s Secret-ийн загвар өмсөгч Миранда Керр, жүжигчин Орландо Блум нар 2010 онд гэрлэж, 3 жилийн дараа хосууд салж байгаагаа зарласан. Гэсэн хэдий ч тэдний олон удаа хамт байхыг хэвлэл мэдээлллүүд онцолсон бөгөөд улмаар дахин нэгдэх боломжийн талаархи ярианы давалгааг үүсгэж байсан юм. Тэдний буруу гэдгийг нотлон Блум Кэти Перритэй болзож эхэлсэн ба өнгөрсөн жил сүй тавьсан гэдгээ зарласан.

Хайди Клум ба Сил

Жил бүр Хайди Клум, Сил нар гэр бүл, найз нөхдийнхөө өмнө гэрлэлтийн тангарагаа шинэчилдэг байсан аж. Тэд салсан хэвээр байгаа ч сайн найзууд болж чадсан юм. Тэд хааяа оройн зоог хамт барих нь үзэгдэх ба Хайди “Америкийн Шүтээн”  шоунд Силийг шүүгчээр оролцохыг урьсан байна

Деми Мур, Брюс Уиллис нар

3 хүүхэд эсвэл удаан хугацааны гэрлэлтийн (15 жил) ачаар Брюс, Деми хоёр сайн найзууд хэвээр үлдсэн байх магадлалтай. 

Риз Виттерспунба Райан Филлипп 

Жүжигчдийн гэрлэлт 5 орчим жил үргэлжилсэн билээ. Риз, Райан нар 2 хүүхэдтэй бөгөөд хосууд хэрхэн сайн харилцаагаа хадгалах болон хүүхдүүдээ тайван, эв найртай хамтран өсгөж хүмүүжүүлэх тал дээр арга барилаа олсон бололтой.

Гвинет Пэлтроу ба Крис Мартин 

Coldplay хамтлагийн гоцлол дуучин Крис, Гвинет нар гэрлээд 10 гаруй жил болжээ. Хосууд 2 хүүхэдтэй. Тэд "ухамсартай салалт" хэмээн салалтыг тодорхойлсон бөгөөд энэ нь ч тэдний харилцаанаас ажиглагддаг. Тэд хамтдаа алхах юмуу ярилцан цагийг сайхан өнгөрөөж байгаа нь харагддаг.

Эх сурвалж: https://brightside.me