Сошиал медиад тавигдсан нэгэн зурагт Өмнөд Лондонгийн хүүхэд хүчирхийлэгч гэмт хэрэгтэн Кристофер Тревнаман нь Вьетнамд хүүхдүүдтэй зургаа авахуулсан байгааг тогтоожээ. 

2015 онд шоронгоос суллагдсаныхаа дараа 41 настай педофил нь Вьетнамын оркестрт хөгжимчнөөр гэрээ хийсэн байна. Британийн эрх баригчид түүнийг тус улсад оршин тогтноход буруу зүйл байхгүй гэж мэдэгдсэн. Гэвч түүний хохирогч нь хүүхдүүдтэй авахуулсан зургийг нь “ой гутам”, “жигшмээр” хэмээн Mirror сонинд мэдээлжээ. 

Хохирогч тэрээр "Яагаад гэмт хэрэгтэнг гадаадад зорчихыг зөвшөөрснийг ойлгохгүй байна. Тэр бол зальтай, хүүхдүүдэд маш аюултай этгээд. Би түүний юу хийснийг санадаг, хэзээ ч марташгүй толбо үлдээсэн” гэжээ. Тэрээр 13 настай байхдаа хохирогч болсон ба шүүх хурлын үед гэрчээр оролцсон байна. Учир нь Тревнаманы өөр нэг хохирогч амиа егүүтгэжээ. 

“Бид маш эмзэг итгэмтгий учраас түүний олз болсон. Тревнаман ямар ч хяналтгүй гадны оронд зорчиж байгаа нь жигшмээр. Бусад хүүхдэд хохирол учруулахаас нь өмнө зогсоох хэрэгтэй” хэмээн нэрээ нууцалсан гэрч мэдэгдсэн байна.

Тревнаманыг өндөр эрсдэлтэй хүн хэмээн тодорхойлсон ч хилийн чанадад сул чөлөөтэй амьдрах боломжийг олгосоноор тэр Вьетнамын Үндэсний Хөгжмийн академид ажиллан, шилжин суурьшжээ.  

Тэрээр 2009 онд шүүх хурал болохоос өмнө зайлан зугтахаар оролдсон ч 2011 онд баригдсан юм. Онлайнаар өсвөр насны охидыг уруу татан, нүцгэн зургаа явуулахыг ятган, мөн зочид буудалд руу татан оруулахыг оролдсон аж. 

Хууль сахиулагчид түүний компьютерт насанд хүрээгүй хүүхдийн 28 зураг байсныг илрүүлсэн ба ёс бус садар самуун зураг хадгалсан, хүүхэдтэй бэлгийн харьцаанд орохыг завдсан хэргээр түүнд 4 жил хорих ял оноосон юм. Энэ үйлдэлүүд нь түүнийг бэлгийн гэмт хэрэгтний жагсаалтад оруулжээ. 

Мэдээлэл нь ил болсны дараа буюу өнгөрсөн 4 дүгээр сарын 23-нд тэрээр ажлаасаа гарах өргөдлөө өгч гэрээгээ дуусгавар болгосныг “Sun Symphony” оркестр мэдээлсэн ба түүний өмнөх түүхийн талаар огт мэдээгүй хэмээн мэдэгджээ. Тэрээр одоо хаана амьдарч байгаа нь тодорхойгүй бөгөөд амьдарч байсан байрнаасаа нүүснийг тогтоосон байна.


Эх сурвалж: nextshark.com