Х.Оргил
01 сарын 21, 2020
БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг саяхан болсон уулзалтын үеэр "Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын чанар тухайн хичээллэж буй орчин нөхцөл, хичээлийн байраас бус сургуулийн удирдлагын менежмент, багш нарын ур чадвартай холбоотой. Хэчнээн хуучин байртай ч гэсэн чанартай боловсрол олгож байгаа сургуулиуд цөөнгүй" хэмээн ярьсан билээ.
Энэхүү ярианаас үүдэн багш нар нэгдэн БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгийг мэтгэлцээнд дуудсан байна.
Багш нарын төлөөлөл МУБИС-ийн Математик, байгалийн ухааны сургуулийн тэнхимийн эрхлэгч Ц.Лувсандорж "БСШУС-ын сайдын багш, боловсролын чанарын хамаарал, нөлөөллийн талаарх хийсэн мэдэгдэл нь түүнийг энэ талаар "А" -гүй юм болов уу гэсэн эргэлзээ төрүүлэв.Тиймээс боловсролын чанарыг хэрхэн хурдан сайжруулах вэ гэсэн асуудлаар сайдыг мэтгэлцээнд урьж байна. Боловсролын чанар болон түүний чанарт нөлөөлж буй гол хүчин зүйл, түүнд эерэг болон сөргөөр нөлөөлж буй ямар хүчин зүйл манай улсад байдаг вэ" зэрэг сэдвийг санал болгожээ.
Сэтгэгдэл бичих (2)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [139.5.218.104] ・ 2020.01.21 Хариулах
Боловсролын үнэлгээний төвийн авч байгаа шалгалтын сэдэвт шинжилгээ хийх ёстой.үүнийг надаар хэлүүлэхгүй л мэдэж байгаа биз ээ.
Зочин [103.14.37.8] ・ 2020.01.21 Хариулах
Баярлалаа. Ганцхан peak.mn л үүнийг л гаргаллаа. Баярлалаа.
Санал болгох
1 А.Энхжаргал: “Бодь даатгал” нь Голомт банк, “Бодь интернэйшнл”-ээс тусдаа, бие даасан компани гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна
2 Л.Энх-Амгалан: Сургалтын чанарыг сайжруулахын тулд багш нарыг аттестатчилна
3 Багийн ойлголтын зөрүү байгууллагыг нь гацаасныг захирлууд анзаардаггүй
4 Тахь, бөхөн, чацарганы шугуй сэргэсэн Хомын талд малчдын орлого ч өсжээ
5 Б.Нямбаяр: Шувууд үзэгдэхээ больж байвал тэр орчин амьдрах боломжгүй болж буйн дохио