Грэммийн шагналт рэппер Cardi B өнгөрсөн баасан гарагт Лондон хотод болсон Wireless хөгжмийн наадамд “Bodak Yellow” дуугаа дууллаа. Энэ үеэр “сэтгэл нь хэт хөдөлж” фэнүүд рүүгээ хиймэл үсээ тайлж шидсэн аж.

Тухайн үеийн бичлэгээ рэппер бүсгүй твиттер, инстаграмдаа шэйрлэж “Сэтгэл арай хөдөлчихлөө. Парикаа буцааж авмаар байна. DM бичээрэй” гэсэн тайлбар бичжээ.



Түүний парик харамсалтай нь ахиж хэзээ ч олдохооргүй болсон нь зарим зураг, бичлэгээс тодорхой болов. Тодруулбал, 26 настай дуучин бүсгүйн хиймэл үсийг үзэгчид булаацалдаж, зодолдож, хэдэн талаас нь татчихсан байж байгаа бичлэг твиттерт трэнд болчихоод буй.





Эзэндээ эргэж очих нь юу л бол. Харамсалтай л юм.