Х.Оргил
11 сарын 12, 2018
Чихрийн шижинтэй тэмцэх дэлхийн өдрийг “Чихрийн шижин ба гэр бүл” сэдвийн дор тэмдэглэн өнгөрүүлж байна.
Манай улсын хувьд энэ өвчлөл 40-өөс дээш насныханд голдуу тохиолддог байсан бол залуужих хандлагатай болсон талаар мэргэжлийн эмч нар хэлж байна.
Тухайлбал 20-иос дээш насныхан зарим тохиолдолд 8-9 настай хүүхэд ч уг өвчнөөр өвчлөх болжээ. Энэ нь хөдөлгөөн багатай хэрнээ маш их өөр тостой хоол иддэг, хэт цадталаа иддэг хооллох буруу дадал, хөдөлгөөн багатай амьдралын хэв маягтай холбоотой ажээ.
Чихрийн шижингийн тусламж үйлчилгээний сургалтын холбооны тэргүүн, доктор профессор Ж.Сувд:
"Чихрийн шижин өвчинтэй хүн зүрхний шигдээс тусам магадлал 5 дахин их. Гол нь эхний үед өвдөх ямар нэгэн шинж тэмдэг гардаггүй учраас хүмүүс цусанд нь сахар илэрсэн ч тайвширч байгаад өвчнөө хүндрүүлдэг. Гэтэл энэ хугацаанд тухайн хүнд зовиур өгөхгүй ч судас, эд эсийг нь гэмтээдэг асар аюултай. Хэрэв дөнгөж эхэлж байгаа буюу чихрийн шижингийг урьдал байдалтай үед сахарын хэмжээ нь 6,1-6,9-ын хооронд байх энэ өвчнийг зогсоож болдог. Эсвэл 10-20 жилээр хойшлуулах боломжтой. Тиймээс энэ үед нь эдгээх боломжтой. Зарим тохиолдолд чихрийн шижингээр оношлогдсон ч амьдралдаа маш зөв өөрчлөлт хийж зөв хооллож, хөдөлгөөнийг тогтмол хийж 5-10 кг турж чадвал эдгэж мөн өвчнөө хойшлуулж чадна" гэсэн юм.
Энэ өвчингөөс сэргийлэхийн тулд тогтмол дасгал хөдөлгөөн хийх, эрүүл зохистой хооллох, амьдралын зөв хэв маягийг дадал болгоход гэр бүлийн гишүүдийн үүрэг, дэмжлэг хамгийн чухал гэдгийг эмч нар зөвлөж байна.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.