"Чимэгэ апп" Монгол Улсаа төлөөлөн цахиурын хөндийг зорих эрхээ авлаа

Х.Оргил
05 сарын 07, 2021

Startup World Cup хэмээх дэлхийн хамгийн том технологийн гарааны бизнес шалгаруулах тэмцээнийг энэ жил Монголд анх удаа боллоо. 

Энэхүү арга хэмжээг Pegasus Tech Ventures-тэй хамтран Exponential Partners, MCS Investment, Gund Investment гэх мэт үндэсний томоохон хөрөнгө оруулалтын сангуудын төлөөлөл амжилттай зохион байгууллаа. 

Эхний 10-т шалгарсан багууд Монголын аварга шалгаруулах тэмцээнд цахимаар өрсөлдөж ЧИМЭГЭ тэргүүн байранд шалгарчээ.

Ингэснээр 11 дүгээр сард Silicon Valley-н Сан Франциско хотод Монгол Улсаа төлөөлөн дэлхийн дэвжээнд өрсөлдөх эрхийг гардан авлаа. Мөн MCS Investment группийн 100 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын шагналын эзэн болжээ.

Холбоотой сэдвүүд

апп зах зээл

Сэтгэгдэл бичих (4)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.