График дизайнер Бекка Саладины санаачилсан төсөл олны анхаарлыг татаж байна. Тэрбээр дэлхийд суу алдраа түгээсэн хүмүүс, урлагийн охь дээж болсон баримлуудыг өнөө үед амьдарч байсан бол ямар харагдахыг дотроо төсөөлдөг уран бүтээлч юм. 

Тэрээр энэхүү төсөөллөө бодит болгохоор шийдэж "Royalty Now" төсөл хэрэгжүүлсэн аж. Уг бүтээлүүдээ тэрбээр инстаграмд байрлуулсан бөгөөд богино хугацаанд 60 гаруй мянган дагагчтай болжээ. Түүний уран бүтээлийн дунд эзэн Чингис хааныг орчин цагийн хүнээр буулгасан зураг ч багтсан байна.

29 настай залуу уран бүтээлч алдарт хөрөг, баримлыг хэрхэн гэрэл зургууд болгосныг эндээс үзнэ үү.

Наполеон I БонапартМона ЛизаАвраам Линкольн