Амьдралыг ямар нүдээр харж мэдрэх хэрээр танд өөрийн үзэсгэлэнт өнгөө гайхуулах болно. Яг л ид шид мэт. Тэгэхээр юмс бодит байдлаас илүү бидний аливааг харах өнцгөөс шалтгаалдаг байх нь. Тэрхүү мэдрэмжээ үл гээж, хүүхдийн нүдээр харж сэтгэж уран бүтээлээ туурьвидаг Хятад зураач бол На Шиаосиан. 

Сэргэн мандалтын үеийн алдартай зургуудыг шимтэн үздэг байсан тэрбээр тэдгээр уран зургуудын дүрүүдийн хүүхэд насанд эргэн очих хүсэлдээ хөтлөгдөж эдгээр бүтээлээ зуржээ.

Ийнхүү дүрийг дахин бүтээхдээ орчин үеийн элемент, хошин шогийн хэв маягийг шингээсэн байна.

Хамгийг гол нь эгдүүтэй, өхөөрдөм дүрслэлтэйгээр цуврал бүтээлүүдээ зурсан нь олон хүний анхаарлыг татах шалтгаан болсон билээ.

Тэрбээр энэ тухайгаа "Амьдралын гоо сайхныг хүүхдийн нүдээр харуулахыг хүсдэг" хэмээн ярьсан байдаг.

На Шиаосианы уран бүтээлүүдтэй танилцаарай.

Уран бүтээлч На Шиаосиан