2019 онд дэлхий дахинд тохиолдсон онцлох сайн, сайхан үйл явдлууд

Peak.mn
12 сарын 26, 2019

ВАШИНГТОН. /CNN/. Улиран одож буй 2019 онд дэлхий дахинд сайн, муу олон үйл явдал болж өнгөрлөө. Тэдгээрийн дундаас энэ онд тохиолдсон сайн, сайхан үйл явдлуудыг телевизийн “CNN” суваг онцолжээ.


Дэлхий дахинд

  • Энэтхэгийн Тэнгисийн цэргийн хүчний нисгэгчээр анх удаа эмэгтэй хүн ажиллахаар болов. 
  • Дэлхийн өнцөг булан бүр дэх хүмүүс ховор бүлгийн цустай хоёр настай охинд туслахын тулд нэгдэв. 
  • Австрийн Канцлераар анх удаа эмэгтэй хүнийг томилов. 
  • Европын Комиссын тэргүүнээр анх удаа эмэгтэй хүнийг сонгов. 
  • Финландын парламентын томоохон таван намыг эмэгтэйчүүд удирдаж эхлэв. 
  • Түүхэнд анх удаа гоо бүсгүй шалгаруулах томоохон тэмцээнүүдийн ялагчаар дан өнгөт арьст бүсгүйчүүд тодров.
  • Македон улс нэрээ өөрчилж, Гректэй олон арван жилийн турш маргаантай байсан асуудал дуусгавар болов. 
  • Дональд Трамп АНУ-ын Еpөнхийлөгчийн албыг хаших хугацаандаа БНАСАУ-ын хилийг давсан анхны Еpөнхийлөгч болов.
  • Ромын пап Францис Арабын хойгт айлчилсан анхны пап лам болов.


АНУ-д 

  • 116 дахь Конгресст Лалын шашинтай, өнгөт арьстай зэрэг янз бүрийн хүмүүс сонгогдсоноор АНУ-ын түүхэнд тэмдэглэгдэн үлдэв. 
  • Чикаго хотын захирагчаар анх удаа Африк гаралтай Америк эмэгтэйг сонгов. 
  • Амьтантай харгис хэрцгийгээр харьцахыг хүнд гэмт хэрэг хэмээн албан ёсоор үзэж эхлэв. 
  • Калифорни эрүүл мэндийн даатгалд хамрагдахыг бичиг баримтгүй зарим цагаачид санал болгосон анхны муж улс болов. 
  • Алабама муж улсын нийслэл Монтгомери хот 200 жилийн хугацаанд анх удаа өнгөт арьст захирагчтай болов. 
  • Хамгийн олон хүний ялыг хөнгөрүүлэв. 
  • Цагаан ордон “Лалын улс” бүлэглэлийн толгойлогчийг устгах ажиллагаанд оролцсон нохойг сайшаав. 
  • Little Shell” омог АНУ-д хүлээн зөвшөөрөгдсөн уугуул иргэдийн шинэ омог болов.


 Хүний эрхийн салбарт 

  • Индонезод насанд хүрээгүй хүүхдүүдийн гэрлэлтийг зогсоох зорилгоор охидын гэрлэх насны доод хязгаарыг нэмэгдүүлэв. 
  • Саудын Арабын эмэгтэйчүүд бие даан аялах боломжтой болов. 
  • Ази тивээс ижил хүйстэн хосуудын гэрлэлтийг Тайваньд анх удаа хүлээн зөвшөөрөв. 
  • Ботсвана ижил хүйстнүүдийн харилцааг эрүүгийн гэмт хэрэг хэмээн үзэхээ болив. 
  • Умард Ирландад ижил хүйстэн хосуудын гэрлэлтийг хуульчлав. 
  • Эквадор хөрш зэргэлдээ орнуудын нэгэн адил ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хуульчлав. 
  • Иран эмэгтэйчүүдийг хөл бөмбөгийн тэмцээн үзэхийг 40 жилийн дараа албан ёсоор хүлээн зөвшөөрөв.


 Байгаль орчны салбарт

  • Игуана гүрвэлийг 184 жилийн дараа Галапагос арал дээр дахин нутагшуулав. 
  • Нэг удаагийн хуванцар бүтээгдэхүүний хэрэглээг хориглосон орнуудын тоо нэмэгдэв. 
  • Мөхлийн ирмэгт хүрсэн нуман толгойт халимын тоо толгой нэмэгдэв.  
  • 100 гаруй жилийн турш устаж үгүй болсонд тооцож байсан яст мэлхий олдов. 
  • 20 жилийн өмнөхтэй харьцуулахад дэлхийн ногоон байгууламж нэмэгдсэн гэж “NASA” мэдээлэв. 
  • Ховор төрөл зүйлийн хар ирвэсийг 100 орчим жилийн дараа камерын дуранд буулгав. 
  • Зэрлэг байгальд буй хялман хулсны баавгайн зургийг анх удаа авав. 
  • Эрдэмтэд амьтан, ургамлын 71 төрөл зүйлийг шинээр нээв. 
  • Дэлхий дээр хоёрхон үлдсэн умардын эм цагаан хирсийн өндгөн эсийг эрдэмтэд гарган авав. 
  • Канадад халим, далайн гахайг барьж олзлохыг хориглов.

 

Эрүүл мэнд, шинжлэх ухааны салбарт

  • Эрдэмтэд Алцгеймерийн шинж тэмдэг илрэхээс 16 жилийн өмнө уг өвчин тусах эрсдлийг тогтоох аргыг нээв. 
  • Дэлхийн эрүүл мэндийн байгууллага трансжендер хүмүүсийг сэтгэцийн эмгэгтэй хэмээн үзэхээ болив. 
  • Алжир, Аргентин хумхаа өвчнөөс ангижрав. 
  • ХДХВ-ний халдвар авсан хоёр хүн эдгэрсэн байж болзошгүй шинж тэмдэг үзүүлэв. 
  • Хоёр савтай эмэгтэй ихэр хүүхдээ сар орчмын зайтай төрүүлэв. 
  • Дэлхийд анх удаа ХДХВ-ний халдвартай эмэгтэй бөөрний донор болов.
  • Эртний хүмүүсийн шинэ олдворыг Филиппинээс илрүүлэв. 
  • Математикийн ухааны хамгийн үнэ цэнэтэй шагналыг эмэгтэй хүн анх удаа хүртэв. 


Сансар огторгуйн салбарт

  • Сарны ар талын зургийг авав. 
  • Өмнөд туйлын озоны давхаргын цоорхой хамгийн бага хэмжээтэйгээр бүртгэгдэв. 
  • NASA”-гийн дан эмэгтэй гишүүдийн бүрэлдэхүүн бүхий баг задгай сансарт аялав. 
  • Хар нүхний зургийг анх удаа дуран авайд буулгав. 
  • Нарны системийн гаднах “K2-18b” гарагаас усны ул мөр олдов. 


Спортын салбарт

  • Канадын “Toronto Raptors” баг “NBA”-гийн аваргаар анх удаа шалгарав.
  • Америкийн “Washington Nationals” баг “World Series” тэмцээнд анх удаа түрүүлэв. 
  • Ли На Олон улсын теннисийн Алдрын танхимд нэрээ мөнхөлсөн анхны Ази тамирчин болов. 
  • ЛеБрон Жеймс “NBA”-гийн тоглолтуудад авсан оноогоороо Майкл Жорданыг гүйцэж түрүүлэв. 
  • Симона Байлс “ДАШТ”-аас хамгийн олон медаль хүртсэн гимнастикийн тамирчин болов. 
  • Элиуд Кипчоге марафон гүйлтийн замыг 2 цагийн дотор туулсан анхны тамирчин болов.


Энтертайнментийн салбарт


  • Арета Франклин Пулитцерийн шагналыг хүртсэн анхны эмэгтэй болов. 
  • Sesame Street” дүрвэгч хүүхдүүдэд туслахын тулд шинэ шоу эхлүүлнэ гэдгээ мэдэгдэв. 
  • Мисси Эллиот Дуу зохиогчдын Алдрын танхимд нэрээ мөнхөлсөн анхны эмэгтэй хип-ход уран бүтээлч болов. 
  • This Is America” дуу “Gremmy” наадмаас “Шилдэг дуу”, “Шилдэг рекорд” шагнал хүртсэн анхны рэп дуу болов. 
  • Их Британийн хатан хаан Элизавета II “Instagram” хуудсандаа анхны зургаа нийтлэв. 
  • "BTS” НҮБ-ын индэр дээрээс үг хэлсэн анхны “K-Pop” хамтлаг болов.
  • Их Британийн Суссексийн гүн, гүнгийн ахайтан нар анхны хүүхдээ өлгийдөн авав. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг

Холбоотой сэдвүүд

2019 дэлхий онцлох үйл явдал

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.