Х.Оргил
12 сарын 24, 2018
Амралтын өдрүүдэд /2018.10.27-28/ Тээврийн цагдаагийн албанд нийт 594 дуудлага иржээ. Үүнээс зам тээврийн ослын шинжтэй 553 дуудлага мэдээллийг хүлээн авч шалгасан байна.
Ослын улмаас нийслэлд 1 хүний амь нас хохирч, 16 хүн хүнд, хөнгөн хэлбэрээр гэмтэж бэртсэн ба үүний 3 нь бага насны хүүхэд байсан байна.
Хоногийн нөхцөл байдлын мэдээллээс үзэхэд нийт бүртгэгдсэн зам тээврийн ослын 11 нь явган зорчигч мөргөсөн, 34 нь мөргөлдөх хэлбэрээр гарсан осол байх бөгөөд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцсоны улмаас зам тээврийн осолд өртөж, холбогдсон жолооч 5, явган зорчигч 2 бүртгэгдэв.
Бүртгэгдсэн ноцтой зам тээврийн осол, хэргээс дурьдвал, СХД-ийн нутаг Зүүн салааны замд T.Corolla маркийн автомашин нь хэн болох нь тодорхойгүй явган зорчигчийг мөргөж амь насыг нь хохироосон ослыг шалгаж байна.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.