Х.Оргил
10 сарын 16, 2018
Албан үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн албан хаагч гэмт этгээдүүдийн халдлагад өртөж амь насаа алдлаа. Тэрээр эрэн сурвалжилагдаж байсан этгээдийг зогсоосон ч тэд эсэргүүцэл үзүүлж 5 орчим км газар автомашинаараа чирж хүнд гэмтэл учруулсан юм.
Маш хүнд гэмтэл авсан уг албан хаагчийг өнөөдөр 11:00 цагийн үед яаралтай хагалгаанд оруулсан талаар ЦЕГ-аас мэдээлсэн юм. Гэвч хагалгааны дараах хүндрэл болж нас барсан гэсэн харамсалтай мэдээг дөнгөж сая ирүүллээ. Тэрээр цагдаагийн ахлах ахлагч цолтой, 41 настай 4 хүүхдийн хамт амьдардаг цагдаагийн байгууллагад 22 жил ажилласан хэдхэн хоногийн дараа тэтгэвэртээ гарах гэж байжээ.
Сэтгэгдэл бичих (1)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.