МҮХАҮТ-аас ААН-үүдэд өгөх багц зөвлөмж

(COVID-19 вирусын нөхцөл байдалд бизнесээ эрсдэлээ хэрхэн удирдах вэ?)

1.Ажилтнуудын аюулгүй байдлыг хангах

  • Ажилтнуудын сэтгэл санааг хэвийн байлгах орчин бүрдүүлэх
  • Хүний нөөцийн хомсдолд орсон тохиолдолд ажиллах горим тогтоох
  • Эрсдэлтэй нөхцөл байдалд хариуцах, зохион байгуулалт хийх хүнийг томилох
  • Тогтмол мэдээлэл солилцох, зар түгээх утас, цахим сувгыг тодорхой болгох
  • Ажлын байрны ажиллах түвшин бүрээр аюулгүй байдлыг зэрэглэлийг тогтоож, шаардлагатай хамгаалалтын хэрэгслээр хангах ❖ Онцын шаардлагагүй тохиолдолд гадаад, дотоод томилолтыг цуцлах, хязгаарлах
  • Ажилтнуудын гэрээсээ ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, хурал уулзалтыг цахимаар хийх
  • Сэжигтэй тохиолдол гарсан үед тусгаарлах өрөө бэлтгэх /119 тусгай дугаарт мэдээлэл өгөх/
  • Яаралтай үед холбогдох эрэмбэ дарааллыг тодорхой болгох
  • Өдөр тутмын үйл ажиллагаандаа НҮБ-ын Хүүхдийн Сангийн зөвлөмжийг тусгах
  • Гадаадын иргэдэд зөвлөгөө өгөх дугаарыг мэдэгдэх /SOS medical - 91913122, Intermed - 80105577/

2. Харилцагчдаа халамжлах(компани болон эцсийн хэрэглэгч)

  • Харилцагч нэг бүртэйгээ холбогдож бизнесийн үйл ажиллагаа хэвийн байгаа эсэхийг нь тодруулах
  • Өөрсдийн үйл ажиллагааны хуваарийн өөрчлөлт болон онцгой нөхцөл байдлаа мэдэгдэх
  • Харилцагч хооронд онцгой нөхцөл үүсч эрсдэл учирч болзошгүй тохиолдолд харилцан тохиролцож аюулгүйн горимд шилжих
  • Онцгой харилцагчаа халамжлах, санаа тавих
  • Үйлчилгээний байгууллагууд харилцагчдад эвгүй сэтгэгдэл төрүүлэхгүйгээр аюулгүй байдлаа маш сайн хангах зөвлөмжийг хүргэж, эелдэг
  • найрсаг ажиллагааг баримтлах
  • Зөвхөн бизнесийн үр ашгийн төлөө бус тогтвортой байдлаа хадгалах, болзошгүй бэрхшээлийг хамтын хүчээр даван туулах итгэл үнэмшил
  • эрмэлзэлтэй байх

3. Борлуулалтын хамаарлаа шинжлэх, борлуулалтын төлөвлөгөөг шинэчлэх

  • Борлуулалтад эзлэх ТЕНДЕР-ийн борлуулалтын эзлэх хувийг тодорхойлох (өнгөрсөн жилүүдэд, энэ жилийн төлөвлөгөөнд)
  • Борлуулалтад эзлэх ОРОН НУТАГ-ийн борлуулалтын эзлэх хувийг тодорхойлох(өнгөрсөн жилүүдэд, энэ жилийн төлөвлөгөөнд)
  • Борлуулалтад эзлэх ОЛОН УЛС-ын борлуулалтын эзлэх хувийг тодорхойлох(өнгөрсөн жилүүдэд, энэ жилийн төлөвлөгөөнд)
  • Дээрх борлуулалтын сувгуудын хамаарал тус бүрээр тооцон энэ жилийн борлуулалтын төлөвлөгөөгөө уян хатан болгож өөрчлөх
  • Борлуулалтын шинэ суваг, онлайн худалдаа, хүргэлтийг бизнесийн үйл ажиллагаандаа нэвтрүүлэхийг хичээх, илүү санаачлагатай ажиллах ❖ Бизнес 2 долоо хоногоос дээш хугацаанд зогсвол урсгал зардлаа нөхөх төлөвлөгөөтэй байх, зээлийн өөр эх үүсвэр хайх

4. Эрэлт нийлүүлэлтийг тооцоолох, ханган нийлүүлэлтийн систем

  • Бэлтгэн нийлүүлэгчдийн жагсаалтыг нийт нийлүүлэлтэд эзлэх хувийн жингээр нь тодорхойлж, жагсаалт гаргах
  • Томоохон бэлтгэн нийлүүлэгчидтэйгээ холбогдож нөхцөл байдлыг мэдэгдэж, учирч болох эрсдэлүүдийг тодруулах
  • Хэрвээ томоохон харилцагчдад хүндрэл учирвал тухайн бүтээгдэхүүнийг орлуулан бэлтгэх нийлүүлэгчдийн жагсаалт гаргах, хамтран ажиллах
  • санал хүсэлтээ боловсруулж бэлтгэх
  • Компанийн түүхий эд, бараа материалын нөөцийг нарийвчлан тооцох, хомсдож болох нөөцийн эх үүсвэрийг тодорхойлох
  • Ханган нийлүүлэх боломжтой хугацааг олон улсын болон дотоодын тээвэрлэлтийн нөхцөл байдлын мэдээлэлд тулгуурлан нарийвчлан тооцож
  • гаргах
  • Дотоодын түүхий эд бэлтгэн нийлүүлэгчидтэйгээ холбогдож, тогтвортой үргэлжлүүлэх бэлтгэл хангах

5. Зардалд дүн шинжилгээ хийх, төсвийг тодотгох

  • Бизнесийн үндсэн үйл ажиллагаанд нөлөөлөх чухал зардлуудыг шинжилж, үнийн хэлбэлзлийг тодорхойлох
  • Компанийн бизнесийн үйл ажиллагааны тогтмол зардлуудыг бууруулах, үйлчилгээ үзүүлэгчдэд санал хүргүүлэх
  • Зардлын төсвийг тодотгож, томилолт, түрээсийн зардлуудыг аль болох бууруулах
  • Ажилтан, харилцагчид болон бэлтгэн нийлүүлэгчдийнхээ эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах, халамжлах зардлын төсвийг шинээр тусгах

6. Санхүүгийн шинжилгээ, тооцоо хийх

  • Компанийн хөрөнгө оруулалт цаг хугацаандаа, хэвийн явагдах боломжтой эсэхийг нягтлан шинжлэх
  • Гадаадын хөрөнгө оруулалт хэвийн үргэлжлэх эсэхийг нягтлах
  • Компанийн өглөг, авлагыг оновчтой түвшинд байлгах, зээлийн борлуулалт, худалдан авалтын бодлогыг хэрэгжүүлэх
  • Дээрх бүх шинжилгээний үр дүнд тулгуурлан Мөнгөн урсгал, P&L, Баланс, хүний нөөцийг зөв удирдах, шийдвэр гаргах