Сүхбаатарт тусгаарлагдсан нэг, Зам-Үүдэд тусгаарлагдсан хоёр хүний шинжилгээний хариу сөрөг гарчээ

Б.Баясгалан
02 сарын 13, 2020

Шинэ коронавирустэй холбоотой цаг үеийн асуудлаар Эрүүл мэндийн яам болон холбогдох байгууллагууд өнөөдөр мэдээлэл хийлээ.

Мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Энэ сарын 11-нд Сүхбаатар аймагт тусгаарлагдсан хоёр болон Замын-Үүдэд тусгаарлагдсан хоёр тохиолдлын шинжилгээний хариу сөрөг буюу шинэ коронавирусийн халдваргүй гарсан. Энэ сарын 12-нд Дорнод аймагт нэг, ХӨСҮТ-д хоёр хүн тусгаарлагдсан. Шинжилгээ хийгдэж байна. Баян-Өлгий аймагт тусгаарлагдсан хүний шинжилгээний сорьц өнөө өглөө 05.00 цагт ХӨСҮТ-д ирсэн. Одоо шинжилж байна. Улсын хэмжээнд нийт 120 сэжигтэй тохиолдлыг шинжилж хянасан.

Япон улсын ХӨСҮТ-өөс ирүүлсэн 1000 оношлуурыг өчигдөр орой хүлээж авсан" хэмээв.

Холбоотой сэдвүүд

д.нямхүү коронавирус хөсүт эмя

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.