Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Данийн Вант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Карстен Даамсгардыг өнөөдөр хүлээн авч уулзав. Уулзалтаар Элчин сайд Карстен Даамсгард “Дани, Монголын харилцаа олон салбарт хөгжиж байгаа бөгөөд цаашид Монголын сэргээгдэх эрчим хүч, технологийн салбарт хөрөнгө оруулалт хийж, туршлагаасаа хуваалцах сонирхолтой байна” гэдгээ онцлон хэллээ.