БНСУ-ын “Samsung Electronics” компани сайн үзүүлэлтүүд бүхий боломжийн үнэтэй гар утас хайж буй хэрэглэгчдэдээ зориулан цоо шинэ бүтээгдэхүүн гаргажээ.

Энэхүү “Galaxy A” загварын шинэ ухаалаг гар утаснуудаа пүрэв гарагт танилцуулахаар болжээ.

“Galaxy A” загваруудаа компанийнхаа “хамгийн нэртэй ухаалаг гар утасны төрөл” хэмээн тодорхойлсон “Samsung” шинэ бүтээгдэхүүн танилцуулах ажиллагаагаа пүрэв гарагт АНУ-ын цагаар оройн 22 цагаас цахимаар явуулах ажээ.